ЦЕГ: Авто эргүүлийн чиглэлд шинээр 80 алба хаагчтай, 40 автомашин ажиллуулж эхэллээ
2024 оны 3 сарын 28
Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг шуурхай шалгаж, шийдвэрлэх, иргэдэд цагдаагийн байгууллагын аюулгүй байдлын үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилготой дараах ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнд:
- Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд тохируулан нийслэлийн хэмжээнд гурван бүсэд хувааж хяналт тавьдаг байсныг энэ оны 03 дугаар сараас долоон бүсэд хуваан хяналт тавих ажлыг эхлүүлжээ.
- Авто эргүүлийн чиглэлд нэмэгдлээр 80 алба хаагчтай, 40 автомашин ажиллуулж эхэллээ.
- Авто эргүүлийн 40 чиглэл нэмэгдснээр нэг эргүүлийн автомашинд оногдох ачаалал дундажаар 35 хувиар буурчээ.
- Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэлд шуурхай очих боломж дундаж хугацаа 4-6 минутаар нэмэгджээ.
- Авто эргүүлийн тоог нэмэгдүүлснээр дуудлага, мэдээлэлд 2-10 минутад очих хурд 4,5 хувиар, 10-20 минутад очих хурд 7 хувиар өсөж, 30-с дээш минутад очиж байсан дуудлага 7,5 хувиар тус тус буурчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
1
1
655735
6 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс