Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй

2024 оны 3 сарын 28

Arslan.mn

Газар хөдлөлтийн аюул нь олон хүний амь нас, хүн төрөлхтний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг хоморголон устгадаг байгалийн гамшиг юм.

Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байна.

2024 он гарсаар манай улсад болон хил орчмын бүс нутагт 3.5, түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 удаа болжээ. Гэтэл Улаанбаатарын 976 барилгад газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд ердөө 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан. Энэ жилийн хувьд маргааш буюу гуравдугаар сарын 28-нд таарч байна.

Энэхүү дадлага сургууль нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газар хөдлөлтийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх аргад сургах дадал олгох, эрсдэлийг бууруулах зорилготой.

Тиймээс маргааш ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр олон нийтэд мэдээлэл өглөө. Мөн тэрээр энэ дадлага сургуулийг ёс төдий өнгөрүүлэх биш, гамшиг нүүрлэсэн үед мэдлэгтэй дадалтай байж өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ аврах аргад суралцахыг зорьж, идэвхтэй бөгөөд хариуцлагатай оролцохыг уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
655719
1 эможи

keyboard_arrow_up