Г.Наранбаатар: Яасан ч өндөр үнээр ямар ой гутам, огиудас хүрэм хэлний мэдлэг, хүрээлэл олж аваад байгаа юм бэ дээ!
Сэтгэлзүйч Г.Наранбаатар "Хан-Уул дүүргийн "Имарт" дэлгүүрийн касс руу дугаарлаад зогсож байлаа. Ялгадас, огиудас хүрэм шижгийн, ой гутам яриатай арван жилийн хүүхдүүд ард хараал урсган ярилцаж байна.
5 үг тутмын дөрөв нь хараал ой ухаанд оромгүй хараал урсган хоорондоо ойлголцоод байх юм. Watch Ya' Mouth!!! гэж хэллээ, цаашаагаа инээлдээд явдаг шүү.
Зөвхөн гадаад хэлээр цаашид таны хүүхдүүд хоолоо олж идэж чадахгүй ээ! Ёс зүй, хүн чанар, сахилга бат, зөв харилцаа хэрэгтэй.
Яасан ч өндөр үнээр ямар ой гутам, огиудас хүрэм хэлний мэдлэг, хүрээлэл олж аваад байгаа юм бэ дээ!!!
Та ч, би ч хүүхдүүдээ хэнтэй нийлж байгаа?
Хэн таны хүүхдэд ямар нөлөөлөл үзүүлж байгаа вэ гэдгийг мэддэг байх хэрэгцээ хаа хаанаа байна.
Өнөөдөр та ажил хийгээд завгүй, ирдээдүйд та завтай болсон ч хүүхэд тань завгүй болно. Тиймээс их багадаа биш чанарлаг цаг гаргаад хүүхдүүдийнхээ хүмүүжилд цаг гаргах хэрэгцээ бидэнд байна." хэмээжээ.