“Эрдэнэт үйлдвэр“-ийн ажилчдынхаа шүршүүрийн өрөөнд суурилуулсан камер нь ажилладаггүй тул зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзжээ
2024 оны 3 сарын 27
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчдын усанд ордог шүршүүрийн өрөөнд хяналтын камер суурилуулсан хэргийг шалгаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл аймгийн Цагдаагийн газраас дээрх мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтыг явуулахад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын усанд орох өрөөнд байрлуулсан камер нь ямар нэгэн тоног төхөөрөмжид холбогдоогүй, бичлэг хийдэггүй болох нь тогтоогдсон байна.
Тиймээс эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан “зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх” зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
655712
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс