Өнгөтэй, өөдтэй, өртөг өндөртэй болгоныг шүүрэх Б.БАТЦЭЦЭГИЙН шунал хэзээ дуусах вэ...

2024 оны 3 сарын 27

 Arslan.mn

Улсын тендер, сонгуулийн санал хураалтын хуудас, жолооны үнэмлэхний бэлдэц, тусгай хамгаалалттай газарт нэвтрэх нэг удаагийн хуудас гээд аль өнгөтэй өөдтэй, өртөг өндөртэй болгоныг өөрийнхөө компаниудруу чихчихдэг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн шунал хэзээ татрах бол. 

Төрийн өндөр албан тушаал хашдаг тэрээр энэ мэт ажлыг авч, өөрийн хөрөнгийг зузаалсаар л сууна. 

Түүний хувьд өнгөрсөн онд буюу 2020-2023 оны хооронд “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх ГУРВАН компаниараа дамжуулан 32 тендерт ялж, 2.8 тэрбум төгрөг авсан нь нотлогдсон юм.

Төр нь “Төсөв тасарлаа, хэтэвч хоосорлоо” хэмээн халаглаж, том жийпнүүдээ хүртэл хот дотор унахгүй хэмнэх атал төрийн сайдууд нь тендер түүж, төсвийн хөрөнгийг хуу “сорох” нь ямар хоржоонтой юм бэ. 

1. “Мөнхийн үсэг” ХХК

2022 онд их дээд сургуулиуд төгсөлтийн баяраа хийх үеэр Б.Батцэцэгийн “Мөнхийн үсэг” ХХК нь төрийн өмчийн их сургуулиудыг ромбо, диплом хэвлэх тендерүүдийг “түүжээ”. 

Жишээ нь,

  • МУБИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлтийн ромбо, дипломын хавтас нийлүүлэх 60.0 сая төгрөгийн тендер
  • МУИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлтийн ромбо, диплом нийлүүлэх 124 сая төгрөгийн тендер зэргийг “Мөнхийн үсэг” ХХК авсан байна. 
2. “Аз хур” ХХК

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрүүдийн газруудыг хэмнэлтийн горимд шилжүүлж буйгаа зарлаж, бичгийн цаас, принтерийн хорны хэрэглээгээ хүртэл багасгахыг “лоозондож” байсан цаг саяхан. Хоржоонтой нь, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Аз хур” ХХК-ийнх нь тус онд шалгарсан төрийн байгууллагуудад бичгийн цаас нийлүүлэх тендерүүдийг нь түүхэд л төсөвт өртөг нь талийж байна. Жишээ нь, 

  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК- Бичгийн цаас нийлүүлэх 23.5 сая төгрөгийн тендер
  • Говь-алтай аймгийн нэгдсэн эмнэлэг- Бичиг хэргийн материал нийлүүлэх 27.8 сая төгрөгийн тендер
  • Гэмтэл согог судлалын үндэсний төв- Бичгийн цаас нийлүүлэх 28.0 сая төгрөгийн тендер
  • Зам тээврийн хөгжлийн төв- Бичиг хэргийн материал нийлүүлэх 23.0 сая төгрөгийн тендер
  • Монголын иргэний агаарын тээвэр- Бичгийн цаас, бичиг хэргийн материал нийлүүлэх 57.5 сая төгрөгийн тендер
  • Харилцаа холбооны зохицуулах хороо- Бичгийн цаас, дугтуй нийлүүлэх 13.2 сая төгрөгийн тендер
  • Цагдаагийн ерөнхий газар- Бичгийн цаас нийлүүлэх 49.6 сая төгрөгийн тендер зэрэгт тус тус шалгарсан байна. 
3. “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэвлэлийн компаниуд Улсын бүртгэлийн ерөнхий газартай байсхийгээд нэр холбогддог гэмтэй. Тэгвэл “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь 2022 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хоёр ч тендерт шалгараад амжжээ. 

Жишээ нь, 

  • Улсын бүртгэлийн ерөнхий газар- Улсын мэдээллийн маягт хэвлэх /Гэрчилгээ, үнэмлэх, лавлагаа, маягт/ 761 сая төгрөгийн тендер

- Гэрчилгээний хавтас- 118.2 сая

- Архивын баримтын хавтас- 219.4 сая төгрөгийн тендерт тус тус шалгарсан байна. 

Энэ мэтээр тендер хамж, эрх мэдэл албан тушаал, нөлөөллөөрөө далайлган хувийн хэвшлийн компаниудыг дэвсэлсээр байгааг чимээгүйхэн хараад суух уу... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655692
0 эможи

Del
2024-03-29 06:29
Dajgui
зочин
2024-03-28 10:02
хурц ухаантай мундаг бүсгүйшүү гадаад хэлээр ч оновчтой сайхан ярина
Зочин
2024-03-28 08:04
За одоо гайгүй нэр цэвэр хиигүй хүмүүсийг харлуулах ажил эхэллээдээ өөр намаас
Иргэн
2024-03-27 23:28
Ямар өлөн юм бэ? Дугтуй, бичгийн цаас хүртэл нийлүүлдэг юм уу???
Зочин
2024-03-27 18:59
Харин тиймээ арай гайгүй гэсэнээ муулахын
Зочин
2024-03-27 15:17
За сонгууль дөхөж байна харлуулагч хар масс монгол төрд хэрэгтэй өнгөтэй өөдтэй болгоныг харлуулдаг , гүтгэдэг, доромжилдог ажил ч эхэллээ дээ. Батцэцэг шиг төрийн түшээ эмэгтэй монголд хэрэгтэй шүү гадаад харилцааг хий гаргахгүй сайн удирдаж байна хулгай дээрэмд оролцдоггүй улс төржөөд хийрхээд байдаггүй хатан ухаантай бүсгүй шүү
keyboard_arrow_up