Сэрэмжлүүлэг: Хувцас шатааж байгаад гал алджээ
2024 оны 3 сарын 27
Дархан-Уул аймаг, Дархан сумын наймдугаар багийн “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 15:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3.6 км зам туулан 15:38 цагт очиход иргэн О нь хуучин хувцас шатааж байгаад гал алдаж 2 га талбайн шар өвс шатаж байсныг 37 минут ажиллаж унтраажээ.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иргэн О-д байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоож, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
655687
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс