АНУ-аас авсан шинэ зүтгүүр ЗАМД ГАРЛАА

2024 оны 3 сарын 26

Arslan.mn

"Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн  хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүрийг гуравдугаар сарын 7-нд Монгол Улсад авчиржээ.

Шинэ зүтгүүрийн туршилтын анхны аялал Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын чиглэлд SD70ACe/LW-4102 зүтгүүртэй 1052-р галт тэрэг 4963 тонн 228 гол 57 вагонтойгоор хөдөллөө.

Аяллыг Тавантолгой зүтгүүрийн депогийн машинч А.Уранбаатар, туслах машинч Б.Бат-Эрдэнэ нар 2024.03.25-ны өдрийн 15 цаг 06 минутад амжилттай эхлүүллээ. Зааварлагч машинч Э.Батжаргал шалган зааварчлах аялал хийн дагалдан явж байна.

”Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн  хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн 2 зүтгүүрийг турших, ашиглалтад оруулах бэлтгэл ажлууд хийгдэж, зүтгүүрийн бригадууд болон засварын инженер, техникийн ажилчдад сургалтад хамрагдсан гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
655650
3 эможи

Зочин
2024-03-26 16:50
тэр холоос зүтгүүр авдаг нь ямар учиртай юм америкийн зүтгүүр юугаараа илүү юм оросоос авсан бол дээр байсан юм даа ядаж засвар үйлчилгээ хийсэнч амар байхгүй юу
keyboard_arrow_up