11 сартай хүүхдээ бусдын машинд зориудаар үлдээж, хаясан ХЭРЭГ гарчээ
2024 оны 3 сарын 25
Прокурорын байгууллага энэ дугаар сарын 18-22-нд 226 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, Орхон аймгийн прокурорын газраас иргэн Ч.М нь 11 сартай хүүхдээ бусдын тээврийн хэрэгсэлд зориудаар үлдээж, хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж, хүүхэд хаясан гэх хэргийг шалгаж дуусчээ.
Улмаар Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
655637
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс