“Өнөөдөр бид АНУ, Канад, Францаас 3 дахин үнэтэй ГУРИЛ идэж байна. Энэ арай дэндэж байна“

2024 оны 3 сарын 25

Arslan.mn

Өнөөдөр тариаланчдын төлөөллөөс уг асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Тариаланч эрхлэгчдийн төлөөлөгч Л.Цандэлэг "Сүүлийн дөрвөн жил галзуурч байна. 500 төгрөгөөр кг улаанбуудай авчхаад 6-7 дахин нугалж, 3500-аар зарж байна. 600, 700 хувийн ашигтай бизнес дэлхий дээр байдаг юм уу. Эд нар үйлдвэрлэлээ багасгаж, хомсдол үүсгэдэг. Хомсдол үүсгэж бага мөнгөөр их мөнгө олоод байна. Дэлгүүрүүдээр хомсдол үүсвэл зах зээлийн зарчмаар хүмүүс үнээ өсгөнө.

Өнөөдөр АНУ, Канад, Францаас гурав дахин үнэтэй гурилыг монголчууд идэж байна. Энэ арай дэндэж байна. Монгол гурилын мафи бий болчихож. Бүх юм мафи болчихсон. Шатахууны тавхан компани мөн биз дээ. Гурилын таван компани тавуулаа нэг л үнээр гурилаа зардаг. Ийм байдлаар би эсэргүүцээд байгаа юм." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655636
1 эможи

Зочин
2024-03-26 09:30
Дарангуйлалын тер л хийдэг. Яамд гол авлигачид нь!
keyboard_arrow_up