Нас барсан хүүхдийнхээ хүүхдийн мөнгийг хууль бусаар авч байсан иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ
2024 оны 3 сарын 25
Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд 226 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас иргэн М.А нь нас барсан хүүхдийнхээ сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль бусаар авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655632
0 эможи
Иргэн
2024-03-25 23:41
Энэ хүний үйлдэл буруу!!! Гэхдээ ард түмний амьдрал ийм л ядуу байна шдээ!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс