ЦЕГ: “Тарбозавр“-ын толгойн ясыг хууль бусаар худалдсан 5 иргэний хэргийг прокурорт шилжүүлэв

2024 оны 3 сарын 25

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэр бүхий иргэд бүлэглэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цэрдийн галав”-ын үе буюу 66 сая жилийн өмнөх устаж үгүй болсон “Тарбозавр /Tarbosaur bataar/” нэртэй Үлэг гүрвэлийн толгойн ясны хэсгийг буюу соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, бусдад зуучилсан гэх хэрэг бүртгэгдсэн байдаг.

Тэгвэл уг үйлдэлд Б нарын 5 иргэнийг шалгаж, Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
655619
2 эможи

keyboard_arrow_up