“GS25” сүлжээ дэлгүүрээс “Choco pie“ хулгайлсан залууст 10 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ
2024 оны 3 сарын 25
"GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлсан залууст 10 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.
Тодруулбал, цахим орчинд энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайт дээр “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлсан хэрэг гарчээ” гэх мэдээллийг байршуулсан.
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн “Т”-д эд зүйл хулгайлсан үйлдэлд энэ оны 03 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар 10 хоног баривчлах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлсэн аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
655618
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс