Боомтын сэргэлт үндэсний форум 2024 болно

2024 оны 3 сарын 25

Arslan.mn

Боомтын сэргэлт үндэсний форум 2024 энэ сарын 25-26-нд ГХЯ, МҮХАҮТ, Шангри Ла зочид буудалд болно.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга, МҮХАҮТ-ын дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэ захирал Г.Эрдэнэтуяа нар хуралд оролцох юм.

Хурлын хөтөлбөр 

08:00 - 09:00    Оролцогчдыг бүртгэх
09:00 - 09:40    Нээлтийн үг - Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд
09:40 - 10:10    Илтгэгч: Б.Тулга Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга
Сэдэв: Боомтын өнөөгийн байдал ба цаашдын хөгжлийн чиг хандлага
10:10 - 10:30    Илтгэгч: Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
Сэдэв: Боомтуудад хийж буй хөрөнгө оруулалт, Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө
10:30 - 10:50    Илтгэгч: Б.Жавхлан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд
Сэдэв: Боомтын сэргэлтийн хүрээнд хийгдэж буй улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт
10:50 - 11:10    Илтгэгч: С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сэдэв: Боомтын тээврийн дэд бүтэц, холболтыг өргөжүүлэх нь
11:10 - 11:30    Цайны завсарлага
11:30 - 12:20    Хэлэлцүүлэг 1
Сэдэв: Хилийн боомт, хуурай боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж
Модератор: Б.Золжаргал, Дорнын түншлэл Бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга
Панелист: Ч.Ундрам, Монгол Улсын Их Хурлын гишүүн
Панелист: О.Нарандэлгэр, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны Ажлын албаны дарга
Панелист: Д.Энхтүвшин, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч
Панелист: Г.Энхтайван, Гаалийн ерөнхий газрын дэд дарга
Панелист: Б.Өлзийбаяр, Монгол Улсын Далайн захиргааны Хуурай боомт, Далайн тээврийн хэлтсийн дарга
12:20 - 13:30    ҮДИЙН ЗООГ
13:40 - 14:00    Илтгэгч: Б.Уянга
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд
Сэдэв: Эрдэс баялгийн экспортын ирээдүйн чиг хандлага
14:00 - 14:20    Илтгэгч: Д.Энхтүвшин, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч
Сэдэв: Боомтын сэргэлт ба аж ахуйн нэгжүүд: Боломж
14:20 - 14:40    
Илтгэгч: Шэннон Коулин, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч
Сэдэв: Азийн хөгжлийн банкны боомтын дэд бүтцийн салбар дах хөрөнгө оруулалтын бодлого
14:40 - 15:00    
Илтгэгч: Б.Төрболд “Ханги Эко Транс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Сэдэв: Боомтын сэргэлт ба хувийн хэвшил, сайн туршлага
15:00 - 15:20    Цайны завсарлага
15:20 - 15:40    
Илтгэгч: Б.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Сэдэв: Хил орчмын аялал жуулчлал
15:40 - 16:00    
Илтгэгч: Г.Эрдэнэтуяа, Монголын уул уурхайн Үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал
Сэдэв: Эрдэс баялгийн экспортын тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх нь
16:00 - 16:40    
Хэлэлцүүлэг 2 Сэдэв: Боомтын сэргэлт ба аж ахуйн нэгжүүд: Боломж
Модератор: Ж.Анхбаяр, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч
Панелист: Б.Батхишиг, Хилийн боомтын захиргааны дарга бөгөөд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч
Панелист: Г.Эрдэнэтуяа, Монголын уул уурхайн Үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал
Панелист: А.Мөнхболд, Монголын логистикийн холбооны тэргүүн
Панелист: Б.Баяржаргал, “Монголиан Транс Лайн” ХХК-ийн Ерөнхий захирал
16:40 - 17:20    Форумын дүгнэлт, хаалт
Боомтын сэргэлтийн Үндэсний Хороо болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хоорондын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурна.

Хаалтын үг: Б.Тулга, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655605
0 эможи

keyboard_arrow_up