СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 29-55 насны 10 иргэн нэг дор угаартаж нас баржээ

2024 оны 3 сарын 23

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт гуравдугаар сарын 23-ны 03:17 цагт тус дүүргийн зургаадугаар хорооны нутагт дэвсгэрт нэгэн айлд “Олон хүн угаартсан байдалтай нас барсан байна” гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан, яндангийн хаалт бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа аж.

Иймд ард иргэдэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, утаа мэдрэгч суурилуулж, түүний хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгах, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655587
0 эможи

Зочин
2024-03-24 12:42
Энэ нэг л тийм сонин байнаа дандаа монголчууд нэг хоёр 10-20-иороо үхээд байдаг болоод олон жил боллоо монголчууд ёстой дуусахнээ
Зочин
2024-03-23 11:18
Монголчууд дуусах нь дээ
keyboard_arrow_up