ОСНААУГ: “Ус-Хөгжлийн түлхүүр“ оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XVIII дугаар бага хурал боллоо

2024 оны 3 сарын 22

Arslan.mn

Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

Энэ жил "Ус ба энхтайван" уриатайгаар усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд өнөөдөр тус өдөрт зориулан БОАЖЯ, УУХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын мянганы сорилтын сан, Улаанбаатар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хамтран ШУТИС-ийн оюутнуудын дунд "Ус-Хөгжлийн түлхүүр" оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XVIII дугаар бага хуралд хамтран  оролцлоо. 

Arslan.mn

Энэ үеэр ОСНААУГ-ын Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Содномсүрэн хэлсэн үгэндээ "ОСНААУГ нь 22 салбартай бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд 2000 гаруй орон сууцны байрны 140,000 айл өрх, 10,000 гаруй аж ахуй нэгжийг цэвэр ус, дулаанаар хангах, инженерийн шугам сүлжээ тоног төхөөрөмжийн гэмтлийг засварлах ажлыг хийж гүйцэтгэж байна. 

Манай байгууллагын зүгээс жил бүр усны өдөрт зориулан олон арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ удаад Монголын мянганы сорилтын сантай хамтран ШУТИС-ийн оюутнуудын дунд "Ус-Хөгжлийн түлхүүр" оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг зохион байгуулах ажилд оролцож байна. Мөн усны өдөрт зориулан усны зөв хэрэглээг сурталчлах үүднээс салбар нэгжүүдээр дамжуулан усны зөв хэрэглээг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулахаас гадна ЕБС-ын 1000 орчим хүүхдэд энэ талаарх мэдлэгийг олгох сургалтыг зохион байгууллаа. Дуслаар ус алдагдахад нэг өдөрт 200-300 литр ус алдагддаг бол гэмтлээс шалтгаалан урсаж алдагдаж байгаа тохиолдолд 1-1,5 тонн ус үр ашиггүй зарцуулагддаг. Иймээс ард иргэд энэ төрлийн гэмтлийг яаралтай засварлуулах хэрэгтэй." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
655585
4 эможи

Naranzagd
2024-03-22 22:11
Zaa ariachdee hudlaa medeelel bn salbariinhaa ajilaa medeed medee niitel
keyboard_arrow_up