О.Оюунчимэг: Өнөө шөнө Хөвсгөл, Хэнтий, Төв, Дорнод аймгийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн шуурна
2024 оны 3 сарын 22
Зудын үнэлгээ болон цаг агаарын мэдээллийг танилцууллаа.
ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг " Өнөө шөнө буюу гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл, Хэнтий, Төв, Дорнод аймгийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуургатай.
- Гуравдугаар сарын 23-ны өдөр Хангайн уулархаг нутгаар
- Гуравдугаар сарын 24-ний өдөр Хэнтийн уулархаг нутгаар
- Гуравдугаар сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр
- Гуравдугаар сарын 26-нд говийн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр
- Гуравдугаар сарын 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орно.
Гуравдугаар сарын 23-нд нутгийн зүүн хэсгээр, 24, 25-нд говь, тал хээрийн нутгаар, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хэсгээр салхи 17м/с хүрч, ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Гуравдугаар сарын 23, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. 26, 27-ноос нутгийн өмнөд хэсгээр дулаарна. Агаарын температурт өөрчлөлт багатай байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









655573
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс