“Ub cab”-ийн жолооч хүүхэд андуурч суулгасан нь хулгайд сэрдэгджээ

2024 оны 3 сарын 22

Arslan.mn

Нийгмийн сүлжээнд "Бага насны хүүхдийг "Аав ээж чинь чамайг аваад ир гэсэн UB CAB-аас явж байна ахынхаа машинд суучих" гэж хэлээд хүүхэд хулгайлах гэж оролдлоо" гэх мэдээлэл нийтлэгдсэн.       

Цахим орчинд нийтэгдсэн мэдээлэл болон иргэнээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад “....” нэр бүхий такси үйлчилгээний компанид бүртгэлтэй иргэн Б нь тус компанид иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу хүүхэд тээвэрлэх гэж байгаад өөр хүүхдийг андуурсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Хэдийгээр дээрх асуудал нь олон нийтийн цахим сүлжээнд дурдсан шиг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдоогүй боловч эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655563
0 эможи

keyboard_arrow_up