Наурызын баярын тухай таны мэдвэл зохих 10 сонирхолтой баримт
Наурыз нь хаврын угтаж буй баяр бөгөөд "Нарны баяр" ч хэмээн ярилцдаг. Казах түмэн Наурыз тохиож буй өдрийг “Улыстын Улы Күнi” буюу "шинийн нэгэн" гэнэ. Наурыз бол ямар нэгэн шашны баяр бус байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм. Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг.
Наурыз гэдэг нь перс гаралтай үг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн утгатай ажээ. Өөрөөр хэлбэл, өдөр шөнө тэнцэж, шинэ жил гарч байгааг бэлгэддэг байна. Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Үндэсний ёс, зан заншил, түүх соёлыг сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монголчууд, тэр дундаа казахын ард түмэн жил бүр тэмдэглэн ирсэн түүхтэй.
Казахын ард түмэн Наурызын баяраар өглөө эрт босож өөрсдийнхөө гараар хийсэн 7-оос дээш төрлийн идээ будаагаар ширээгээ дүүргэдэг. Энэ өдөр хамгийн ахмад настай өвөө эмээгийндээ орж золгодог. Золгохдоо эрчүүд нь өөд өөдөөсөө харж зогсоод хоёр гараа алдлан цээжээ нийлүүлэн золгодог бол эмэгтэйчүүд нь тэврэлдэж золгоно. Хамгийн ахмад настан нь “Бата” буюу Монголоор бол ерөөл гэсэн үг. Ерөөлийг айлдахдаа хоёр гарынхаа алгыг нийлүүлж суугаад ахмад настай өвөө нь ерөөлөө уншин, бусад нь хажууд суун, ерөөлөө айлдаж дуусахаар нь "әмин" буюу ерөөл бат оршиг, ерөөлөөр болог гэж хоёр гараа нүүрэндээ хүргэдэг. Энэхүү ерөөл нь “Эрүүл энх саруул сайхан, үр хүүхэд ач зээ, гэр бүл, хамаатан садан, эх орон, ахан дүүс, ажил амьдрал минь сайн сайхан байгаасай” гэж ерөөдөг. Зөвхөн энэ өдөр биш хоол идэх болгондоо ерөөн хүсдэг байна.
Казах үндэсний баярын хамгийн гол ёс айлд орсон хүн болгонд "көже" буюу шөлнөөс нь амсдаг. Көже гэдэг нь көц будааг махныхаа шөлөнд хийж болгоод дээр аарц хийж хутгаж өгдөг. Аарц нь амт оруулахаас гадна шөлөнд хийж уухад хамгийн тохиромжтой цагаан идээ юм.
Хориглодог хоол хүнсэнд архи дарс багтана. Ислам шашин шүтдэг ард түмэн учраас архи дарсыг хориглодог, мөн гахайн мах хиам ордог байна.
Харин баярын ширээгээ аль болох өөрийн гараар хийсэн,
- Боорцог
- Ааруул
- Мах / каз/
- Көже
- Ээзгий
- Чихэр жимс зэргээр ширээгээ засдаг.
Наурызын баяраар маш олон айлд орж золгож идээ будаа амсдаг. Гэхдээ Цагаан сар шиг бэлэг өгч авдаггүйгээрээ ялгаатай. Өглөөнөөс орой хүртэл хаалга нь нээлттэй хэн ч ирсэн хамаагүй, бүр гэр нь эзгүй байсан ч ирсэн зочид нь өөрсдөө орж идээ амсаж гардаг уламжлалтай. Мөн казахууд энэ тэмдэглэлт өдрөө олон эртний тоглоом тоглодог. Бидний мэддэгээр Тулам булаацалдах буюу арьс булаацалдах. Үүнийг Көкпар гэж хэлдэг.
Дастарханд хэн ч бай заавал гараа угааж байж хүрэх ёстой. Гараа угаахгүй бол хоол идэх эрхгүй гэсэн үг. Казах айл бүхэн услаг буюу “сулык”, тослог буюу “майлык” гэсэн усны ба тосны хоёр алчууртай байна. Харин ахмад хүмүүсийн ба зочны гарт усыг тэр гэрт байгаа хамгийн бага настай нь хийж үйлчилнэ. Ингэхийн учир бусдыг хүндлэх бохир гарын өвчнөөс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ хувцас хунараа тослохоос хамгаалсан хэрэг.
Та казах айлд зочилбол тэр айл эхлээд аяганд цай хийж барина. Та цайг нь ханатлаа уугаад баярласнаа илэрхийлэхийн тулд аяганы амсрыг таван хуруугаараа таглаж тавиарай. Хэрвээ ингэхгүй бол айл танд данхтай цайгаа дуустал хийгээд зогсохгүй дахин цай чанах ч хэрэг гарах юм шүү.