Хаврын чуулганаар Д.Загджавыг жинхэлж, Ерөнхий аудитор болгохоор ТОХИРЧЭЭ

2024 оны 3 сарын 20

Arslan.mn

Энэ сарын 15-нд УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн. Уг отгон чуулганаар Сонгуулийн өмнөх яаралтай шийдэх, батлах, хэлэлцэх асуудлууд шил шилээ даран дараалал үүсгээд буй. Гэтэл намын нөлөө бүхий хүмүүсийн шахалтаар энэ удаагийн хаврын чуулганаар Үндэсний аудитын газрын орлогч Д.Загджавыг жинхлэн, ерөнхий аудитороор томилохоор тохироо хийгджээ. 

Д.Загджавын хувьд Ерөнхий аудитор асан Д.Занданбаттай ойр, олон жил холбоо хамааралтай явсан гэдгийг бид өмнө мэдээлсэн. Ийнхүү Д.Занданбат УИХ-ын сонгуульд Өмнөговь, Дундговь, Дорноговиос нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа орсон бол түүний найз Д.Загджав нь Ерөнхий аудитор болж хамаг "но" булхайг нь хав дарахаар тохиролцжээ. Тохироогоо "бат" хийсэн Д.Загджав ойрын хугацаанд гадаад руу амрахаар явах гэж байгаа талаар ҮАГ-ын ажилчдынх нь дунд тархжээ. 

Хамгийн ноцтой нь Д.Загджав ОХУ-н тагнуулын газар руу нууц захиа илгээн УБТЗ ХНН-ын даргаар томилогдоход дэмжлэг хүссэн баримт нь дэлгэгдээд байхад өнөөдрийг хүртэл хугацаанд ямар ч хариуцлага тооцсонгүй. Харин ч дэвшүүлэн хамаг эрх мэдлийг өгч буй нь гадны нөлөөтэй юу?! 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
655505
3 эможи

keyboard_arrow_up