“Дэлбэрэлтэд өртсөн орон сууцыг ашиглаж болох эсэхийг тогтоох ажлын явц 90%-тай байна“
Хоёрдугаар сард болсон дэлбэрэлтийн улмаас хохирсон иргэдийн хохирлын хэмжээ, ослын дүгнэлтийн талаар УОК мэдээлэл өгөв.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Тээвэрлэж явсан хийн түлш дэлбэрсэн холбоотой асуудлыг цагдаа, прокурорын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Хамгийн сүүлд авсан мэдээллээр шинжээчийн хэд, хэдэн дүгнэлт гарсан. Одоо хохирлыг тогтоох үйл ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээлэл өгсөн.
Галд өртсөн орон сууцыг ашиглаж болох эсэхийг тогтоохоор БХБЯ, ШУТИС-ийн багш, эрдэмтэд, Барилгын Хөгжлийн Төвийн мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна.
Ажлын хэсгийн явц 80-90 хувьтай байгаа, нарийвчилсан дүгнэлтүүд хүлээгдэж байгаа. Энэхүү дүгнэлт гарахаар эцсийн шийдвэрээ гаргана гэсэн.
УОК-ын даргын тушаалаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ШТС, хийгээр цэнэглэх станцуудад шалгалт хийж байгаа. Дөрөвдүгээр сарын 1-нд хамгийн сүүлийн шалгалтыг хийж дуусаад дүнг танилцуулна" гэж ярилаа.