Таван ханатай гэр шатаж, гурав болон 37 настай эрэгтэй түлэгджээ

2024 оны 3 сарын 19

Arslan.mn

Таван ханатай гэр шатан гурав болон 37 настай эрэгтэй түлэгдсэн хэрэг гарчээ.

Архангай аймаг, Өлзийт сум. Бодонт багийн “Ханан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 03.17-ны өдрийн 16:00 цагт 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Г-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга Д.Булганчимэг 03.18-ны өдрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Уг гал түймэрт иргэн Г/37 настай, эрэгтэй/, У/3 настай, эмэгтэй/ нар түлэгдсэн тул ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн болзошгүй галын эрсдэлээс сэргийлж байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655476
0 эможи

keyboard_arrow_up