УБТЗ ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогтын биед халдсан Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогтын хэрэг хэрхсэн бол...

2024 оны 3 сарын 19

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Н.Энхцогтод халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан талаар өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан. 

Зам тээврийн яамнаас зохион байгуулсан Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын хүлээн авалтыг "АСЕМ Вилла" дахь "ХҮН" театрт хийжээ. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ын ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогтод гар хүрч, эрх чөлөөнд нь халдсан хэрэг гарчээ. Өдгөө тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, Улсын мөрдөн байцаах алба шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Энэ талаар УБТЗ ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогт Өнөөдөр сонинд өгсөн ярилцлагадаа "Хүлээн авалтад хүрч ирэхдээ эрүүл байсан. Арга хэмжээ хоёр цаг гаруй үргэлжилсэн. Бид дусал ч архи амсаагүй. Сайд ширээнүүдээр тойроод гадаадын зочдын хамт ирж хундага тулгаж эхэлсэн. Тэр үед сайд халамцуу байсан. Бидний суусан ширээнд ирээд гадаадын зочдодоо хандан “Энд “Улаанбаатар төмөр зам” гээд Монголын хамгийн том байгууллагын удирдлагууд зогсож байна. Энэ байгууллага Монголын хамгийн том, 16000 хүнтэй байгууллага боловч туйлын хоцрогдсон, Оростой хамтарсан 50:50 хувийн хөрөнгө оруулалттай тул хөгжихгүй байгууллага” хэмээн манай нийгэмлэгийг доромжилсон.

Бид мэл гайхаад зогсож байтал бид дөрөв рүү заагаад “Энэ хүмүүс Оросын нөлөөнийхөн” гэдэг юм байна. Гадаад, дотоодгүй бүгд “шок”-нд орсон. Тэгтэл орчуулж байсан залуу байдал эвгүйтлээ гэж ойлгосон бололтой сайдыг дагуулаад өөр тийш явсан. Төд удалгүй сайд явахаар болж бид хэчнээн доромжлуулсан ч гэлээ сайдаа хүндлэн үдэж өгөхөөр өлгүүрийн тийш очсон. Сайд хүмүүстэй ээлжилж гар барьж байгаад миний дэргэд ирээд гэнэт зүүн чамархай руу маш хүчтэй цохиод авсан. Төрийн сайд гадаадын зочид төлөөлөгчдийн дэргэд хүн цохино чинээ хэн бодох билээ. Энэ үйл явдлыг маш олон хүн харсан. Би тэрүүхэн үедээ ухаан балартсан. Дотор харанхуйлаад л явчихсан. Удалгүй сайд явчихсан байсан л даа. Тэндээсээ бид тарцгаасан. Үүрээр сэрэхэд толгой янгинаад, нүд бүрэлзээд, чих хангинаад болдоггүй. Гэсэн хэдий ч олон ажил төлөвлөсөн байсан учраас өглөө ажилдаа ирсэн." хэмээсэн юм. 

Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн талаад бид дахин мэдээллэх болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
655471
2 эможи

Зочин
2024-04-11 16:17
Мэдрэл муутай архи уудаг хүн байна шүүх шийтгэх байхаа
Зочин
2024-03-20 03:10
Дарга та хүн зодож танхайрч болно. Дарга та бүгд хүн зодож танхайрч болно. Жирийн иргэн хүн зодож танхайрч үл болно. Монгол улс ардчилсан дарангуйлалыгдэлхий дахины өмнө батлан дааж авья.
Зочин
2024-03-19 10:58
Уааааа эр хүмүүст байх л асуудал шүүдээ
keyboard_arrow_up