Б.Мөнгөнтуул түргэн тоглолтын олон улсын тэмцээнд 650 шатарчинтэй өрсөлдөж ТЭРГҮҮЛЛЭЭ
2024 оны 3 сарын 19
ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод “Сагаалха-2024” шатрын түргэн тоглолтын олон улсын тэмцээн энэ сарын 15-17-ний өдрүүдэд боллоо. Тэмцээнд нийт 650 шатарчин өрсөлдсөний 12 нь Их мастер цолтон байв.
Эмэгтэйчүүдийн ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртсэн бол дэд байрт Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Т.Мөнхзул орлоо. Б.Мөнгөнтуул гавьяат тус тэмцээний хошой аварга болж буй бөгөөд өмнө нь 2017 онд түрүүлж, 2019 онд мөнгөн медаль хүртэж байлаа. Мөн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Их мастер С.Билгүүн тав, эмэгтэйчүүдэд өрсөлдсөн Э.Хулан дөрөвдүгээр байр эзэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
655469
1 эможи
зочин
2024-03-19 11:39
Мөнгөнтуул 25 мянга, Мөнхзул 20 сая рублийн шагнал хүртсэн бололтой юмаа даа. Билгүүн17 мянган рудль авсан уу? Мөн Золжаргал, Хүслэнзаяа нар бас шагналт байранд орж зохих хэмжээний хөөрхөн хэдэн мянган рублийн шагнал авсан гэж тэмцээний дүнг хааад ойлгож байгаа болно
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс