Хууль бусаар мод бэлтгэж 6 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдийг прокурорт шилжүүллээ

2024 оны 3 сарын 18

Arslan.mn

Экологийн цагдаагийн албанаас экологи-эдийн засгийн хохирол учруулсан хэргүүдийг шалгаж дуусган прокурорын байгууллагад шилжүүлжээ. Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Өмчлөх эрхийн эсрэг 151, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 34, бусад 16 хэрэг шийдвэрлэсэн байна.

Шийдвэрлэсэн зарим хэргээс дурдвал:

Экологийн цагдаагийн албанаас иргэн Б нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байх улсын тусгай хамгаалалттай газраас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хууль бусаар ашигт малтмалын эрэл, хайгуул олборлолт хийж газрын хэвлийд халдаж, 2 сая 329 мянга 834 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан байна.

Мөн иргэн Э нь Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хууль бусаар мод бэлтгэж, 6 сая 200 мянган төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Иргэн А нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос энэ оны 01 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр “Шинэс” төрлийн модыг бэлтгэж, 2,683,668 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зааснаар зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655449
0 эможи

keyboard_arrow_up