НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно

2024 оны 3 сарын 18

Arslan.mn

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт буюу гуравдугаар сарын 20-ны 13:00 цагт болно. Тохирлыг ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Энэ удаагийн тохиролд оролцогчдыг 2024 оны хоёрдугаар сарын 1-29-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа гуравдугаар сарын 19-ний 23:59 цагаас өмнө бүртгүүлж, сугалаанд хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Сугалааны урамшуулалд: 

  • 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
  • 4 орон таарвал /40,000-100,000/
  • 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
  • 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
  • 7 орон таарвал /500,000- 10 сая/
  • 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болсон билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655443
0 эможи

keyboard_arrow_up