Машинаас буугаад бие засах үед нь орхиод явсан иргэн эвдэрхий машинд дулаацан сууж байжээ

2024 оны 3 сарын 18

Arslan.mn

Халх гол сумаас Чойбалсан хотын чиглэлд зорчиж явсан автомашины зорчигч машинаас буугаад бие засах үед жолооч мартаж явсан талаарх бид өмнө нь мэдээлсэн.

49 настай иргэн О-г бие засах үед нь орхиж явсан бөгөөд холбогдох байгууллагын 25 автомашин, 100 гаруй хүнтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 

Харин Хилийн цэргийн 0132 дугаар ангийн дэслэгч А.Алтаншагайгаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй бүлэг Улсын хилээс 22 километрийн зайд "Үүдийн хаалга" гэх газар өвс ачсан эвдэрхий машины кабинд дулаацаж байх үед нь олж Хилийн салбарт авч ирэн эрүүл мэндийн тусламж үзүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
22
haha an post
3
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
5
confuse an post
6
angry an post
17
655437
107 эможи

Зочин
2024-03-21 03:17
Орхиод явсан иргэн юм уу орхигдсон иргэн юм уу зөв бичээч, эд хогшил биш , Эрдэнэт хүнийг мартаад явж байхдаа яахаа дээ. Эрэн хайхад гарсан бүх зардлыг төлүүлэх нь зөв.Хариуцлагагүй үйлдэл хийчхээд өчнөөн
Bi ni bnoo huu
2024-03-20 21:27
Yaj ch bodson eruul hun bish
Төмөрөө
2024-03-20 21:01
Хариуцлагагүй жолооч байна
Zochin
2024-03-20 20:58
holdvv glognvvduug bvten jil erhiin hasuul taaran
Зочин
2024-03-20 20:52
Утгагүй юм. Тэмээ шиг том хүүхэн байхчивлээ. Яаж ч бодсон гээгдэх хүн биш. Гээгдсэн ч приус дотор суугаа хэн ч анзаарна. Өөр л шалтгаан бий. Шалгаж, улсыг хохиролгүй болго!
Би
2024-03-20 17:44
Тэр жолооч ухаантай эргүү хүүрээр бүх зардлыг нь гаргуулж, хүн тээвэр хийх эрхийг нь хасах нь зүйд нийцнэ шүү!!!
Зочин
2024-03-20 16:54
Дандаа юмыг согтуу болохгүй байсан гэх юм яагаад юмыг зөв талаас нь бодож болдоггүй байнаа иим л оюуны доройтолд орсон болхоор монгол хөгжихгүй байгаа юм шдэ
Zochin
2024-03-20 11:41
Prus mashin gesen. Yagaad iim jijig mashind bga 3-4 hunee meddeggui bna. Huniig uheld hurgeh nuhtsuld sanaatai orhison yum bish u. Hatuu hariutslaga toots jolooch bolon hamt ybsan humuust ni.
Zochin.
2024-03-20 11:16
Sogtuu baisan um uu???Kkk.Xarin joos???
Цэцэг
2024-03-20 10:17
Шөнө зорчигчид унтаж байхад жолооч буугаад бие засах үед энэ эмэгтэй буусан байх магадлалтай тэгээд л хүмүүс жодооч ч мэдээгүй байх азтай л бүсгүй байна
Батхүү
2024-03-20 09:36
Эвдэрхий машин ч гэх шиг. Өвс ачсан машин явж байгаад суулгаад авч явж байгаад машин нь эдэрсэн гэсэн. Тэр машин зогсож аваагүй бол юу ч болоо билээ.
Зочин
2024-03-19 21:40
Согтуу л явцгааж байгаад хүн мартана шүү дээ ойлгомжтой
keyboard_arrow_up