Цэргийн баяр тэмдэглэж архидан согтуурч байхад ой 4 сартай хүүхэд нь осгосон байжээ
2024 оны 3 сарын 18
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст 2024 оны гуравдугаар сарын 16-ны 08:38 цагийн үед “Ой гарантай хүүхэд нас барчихсан юм шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус мэдээллийг шалгахад Н нар нь цэргийн баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас 1 ой 4 сартай хүүхэд монгол гэрийн гадаа осгосон байдалтай хэвтэж байсныг олж, яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулаад байна.
Иймд баяр тэмдэглэх нэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлэхийганхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
655432
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс