Хонь хариулж явсан 13 настай охиныг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ
2024 оны 3 сарын 16
Нийслэлийн прокурорын газраас 2018 онд Хөвсгөл аймагт хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон С.Б-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.
Тодруулбал Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны гуравдугаар сарын 14-ний өдөр тус хэргийг хянан хэлэлцээд, С.Б-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 /Хүнийг алах/-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн хэмээн УЕПГ-аас мэдээллээ.
С.Б нь насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
655428
2 эможи
Зочин
2024-03-18 21:31
Иймэрхүү нялх хүүхэд алдаг зандалчингууд насан туршдаа зовж байгаад үхвэл таарна!!!Ийм юмнуудыг төрүүлсэн эцэг эх ч ямар юмнууд байдаг бол???
Зочин
2024-03-16 11:31
Наадхаа зүгээр алчихаачээээээээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс