"Хөдөлгөөнт бирж" 300 гаруй хүнийг ажлын байртай болгожээ

2014 оны 8 сарын 03

Нийслэлийн хөдөлмөрийн газраас алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилго бүхий “Хөдөлгөөнт бирж” ажиллуулж эхэлсэн. Тэгвэл хөдөлгөөнт биржийнхэн Сүхбаатар, Хан-уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 74 хороонд ажиллажээ.

Хөдөлгөөнт бирж ажилласнаар хагас жилийн байдлаар сул чөлөөтэй 7181 ажлын байрны захиалгатай оролцож, 775 ажилгүй иргэнийг бүртгэн, 384 иргэнийг тохирох ажлын байранд зуучилж, 6294 иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг хүргэн, танилцуулга, гарын авлага, тараах материалыг иргэдэд тараан ажилласан байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6554
0 эможи
keyboard_arrow_up