24 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироогоод зугтсан ХЭРЭГ гарчээ

2024 оны 3 сарын 15

Arslan.mn

Сэлэнгэ аймагт энэ сарын 12-13-нд шилжих шөнө 24 настай эмэгтэйг марк, улсын дугаар тодорхойгүй тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироогоод, хэргийн газрыг орхин зугтаасан гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Уг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд тус аймгийн харьяат “Ө” гэгч нь уг гэмт хэргийг үйлдэж, ул мөрөө баллах зорилгоор өөрийн эзэмшлийн гэх “Хонда” маркийн тээврийн хэрэгслийг өвөлжөөндөө хучиж нуун далдалсныг халуун мөрөөр нь илрүүлж, тус аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655399
1 эможи

keyboard_arrow_up