Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Цаг уур орчны шинжилгээний газраас 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, 16-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орно.
2024 оны 03-р сарын 15-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орно.
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0...-5 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, маргааш оройдоо нойтон цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-12 градус, бусад хэсгээр -5...-7 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, маргааш оройдоо нойтон цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -11...-13 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.