Д.Чулуунцэцэг: Бөөрний архаг өвчин нь даралт ихсэх, чихрийн шижин, таргалалтаас үүдэж байна

2024 оны 3 сарын 14

Arslan.mn

Бөөр хамгаалах дэлхийн өдрийг 2006 оноос эхлэн жил бүр Олон улсын бөөр судлалын нийгэмлэг (International Society of Nephrology, ISN) болон олон улсын бөөрний сангаас (International Federation of Kidney Foundations,IFKF) хамтран зохион байгуулсаар ирсэн.

Энэ өдрийг дэлхий даяар 03 дугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ онд 03.14-нд дэлхий даяар “Тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй үзүүлж, эмийн зохистой хэрэглээг эрхэмлэе” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Arslan.mn

УНТЭ-ийн Бөөрний төвийн зөвлөх эмч, Гавьяат эмч, клиникийн профессор Д.Чулуунцэцэг энэ үеэр "Энэ онд Бөөр хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан УНТЭ өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр ард иргэдэд бөөр бидний эрүүл мэндэд ямар чухал болох талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, бөөрний өвчин, түүний хүндрэлээс үүсэх нөлөөллийг бууруулах талаар мэдээллийг өглөө. Монгол Улсын хувьд бөөрний эмчилгээг төгс хийдэг орны нэгт багтдаг. Өөрөөр хэлбэл гемодиализын эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг бид эх орондоо хийдэг болоод удаж байна. Гемодиализын эмчилгээ нь өндөр өртөгтэй эмчилгээ бөгөөд Монгол Улсын Засгийн газраас үүн дээр анхаарал хандуулж, 100 хувь ЭМД-аас санхүүжүүлдэг болсон. Ингэснээр олон хүний амь насыг хамгаалах боломж бүрдсэн юм. 

Бөөрний архаг өвчин нь даралт ихсэх, чихрийн шижин, таргалалтаас үүдэж өвчлөх нь элбэг байгаа учраас иргэд амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, эрүүл хооллох, биеийн жиндээ хяналт тавих, тамхи татахаа зогсоох, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй. 

Бөөр өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Эмчийн заавраар эмчилгээ хийлгэх хэрэгтэй." хэмээлээ. 

Arslan.mn

Ташрамд дурдахад УНТЭ-ийн Бөөрний төв нь Монгол Улсад анх удаа энэ төрлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд үзүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бөөрний чиглэлээр мэргэшиж буй эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх, ард иргэдэд тусламж үзүүлэх, мэс засал хийх, бөөр шилжүүлэн суулгах зэрэг бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655397
1 эможи

keyboard_arrow_up