ҮХЦ-ийн гишүүн асан Ц.Нанзаддоржид 91 сая төгрөгийн ТЭТГЭМЖ олгожээ

2024 оны 3 сарын 14

Arslan.mn

Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэрбээр 2018 онд ҮХЦ-ийн гишүүнээр томилогдож байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаар дурдаж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Улмаар ҮХЦ-ийн гишүүнээс 2023 оны зургаадугаар сард УИХ-аас чөлөөлөгдсөн байдаг.

Тэгвэл Үндсэн хуулийн цэцээс тэтгэвэрт гарсан Ц.Нанзаддоржид 91 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.

Энэ талаар шилэн дансандаа мэдээлжээ.

Эргэн сануулахад, Цэцийн  гишүүн асан Ц.Нанзаддорж “шүүхийн хонгил”-ын менежер гэж алдаршаад буй  Б.Баасанцогтод Зам тээврийн сайд асан Д.Ганбатын өгсөн 5 тэрбум төгрөгийн хахуулийг зуучлан дамжуулсан баримт дэлгэгдэж байв.

Түүний 2011 онд төрсөн хүү “Э” нь Худалдаа хөгжлийн банкинд 2.3 сая ам.доллар болон 3 сая юанийн хадгаламжтай гэж шуугиулж байлаа.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
655383
2 эможи

Иргэн
2024-03-14 18:55
Өмнө нь хаана ажиллаж байлаа ,Маш олон эрх мэдэлтнүүдийн хууль бус ажиллагааг аргалж өгсөн хүн юм байлгүй дээ
keyboard_arrow_up