Цэвэр үүлдрийн англи, араб азарганаас үр авч хадгалах ажлыг хийж байна

2024 оны 3 сарын 14

Arslan.mn

Малын удмын сангийн үндэсний төвийн Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь цогцолборт 2023 онд иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаад орнуудаас импортоор авсан англи, араб үүлдрийн азарганаас үр авч, Монгол Улсын малын үндэсний генийн санд хадгалах ажлыг туршин нэвтрүүлж байна.

Азарганаас үр авч малын үндэсний генийн санд хадгалах ажил урд өмнө хийгдэж байгаагүй юм.

Тус байгууллагын мэргэжилтнүүд ХААИС-ийн судлаачид, эрдэмтэдтэй хамтран Герман, Франц улсаас авсан азарганы үр шингэлэгчийг Монгол орны нөхцөлд туршин нэвтрүүлэх ажлыг хийсний үр дүнд ичээж, хөлдөөсөн үрийн идэвх, хөдөлгөөн сайн байгаа үр дүн гарч байна.

Цаашид монгол үүлдрийн азарганаас үр авч, хадгалах ажлыг туршихаар төлөвлөөд байна. 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655379
0 эможи

keyboard_arrow_up