13 настай хүүхдийн гар утсыг дээрэмдсэн залуусыг илрүүлэн шалгаж байна
Цагдаагийн байгууллагад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024.03.11-ний 20:00 цагийн үед 13 настай, эрэгтэй хүүхдийн гар утсыг дээрэмдсэн байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дээрх хэргийг 19-20 насны хоёр эрэгтэй үйлдсэн болохыг 2024.03.13-ны өдөр олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд бага насны хүүхдийг орой үдшийн цагаар харгалзах хүнгүй явуулахгүй байх, хүүхдэд бусдын анхаарал татах үнэтэй утас, эд зүйл хэрэглүүлэхгүй байх, багш, нийгмийн ажилтнууд сурагчдад аюулгүйн зөвлөмж өгөхөөс гадна "дээрэмдэх" гэмт хэрэг нь ямар эрсдэл, хуулийн хариуцлагатай болох талаар сургалт хийх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
Хуулийн хариуцлага: Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/-ийн 2 дахь хэсэгт "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.