АТҮТ: Хот хооронд 685 тээврийн хэрэгсэл, 1440 жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна
Автотээврийн үндэсний төв” төүг-ийн 2023 – 2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд дараах ажлууд хийгдэж байна.
Тус үйлдвэрийн газар нь улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 49 чиглэлд 59 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан 685 тээврийн хэрэгсэл, 1440 жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.
Үйлдвэрийн Захирлын баталсан удирдамжийн дагуу аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, тээврийн хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга, гурван шатны хяналтын үзлэг хийгдэж буй эсэхэд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийг дуустал хугацаанд газар дээр нь шалган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг 7-10 хоногийн хугацаанд арилгуулах хугацаат үүрэг даалгавар өгч ажилласан.
2023-2024 оны орон нутагт байрлалтай аж ахуйн нэгж байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг орон нутгийн автотээврийн төвүүд нь өөр хоорондоо солигдон шалгаж, бие биенийхээ сайн туршлагатай танилцсан нь энэ жилийн онцлог ажил байлаа.
Өвөлд бид бэлэн.