ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ПЛАТФОРМОО НЭЭЖ, 94 ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРЭН ЦАХИМЖУУЛЛАА

2023 оны 12 сарын 21

Arslan.mn

2023 оныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон зарласан.

 Энэ хүрээнд Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн платформыг өнөөдөр /2023.12.21/ нээлээ.

Цаашид үйл ажиллагаагаа илүү сайжруулж, хөгжүүлэлтийг тасралтгүй хийж, цахим шилжилтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн бүрд талархал илэрхийлье хэмээн онцоллоо.

 Зам, тээврийн хөгжлийн яам нь 26 үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээний порталд оруулсан байна.

Тухайлбал, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох, дахин олгох, шинэчлэх, лавлагаа авах, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тасалбар захиалах боломжийг бүрдүүллээ.

Нэгдсэн платформтой болсноос цаасаар солилцдог байсан статистик тоон мэдээллийг цахимаар, бодит цагийн (real-time) байдлаар нэгдсэн платформоос ашиглах боломжтой боллоо.

Мөн арга хэмжээний үеэр Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ цахим билет, тээврийн нэгдсэн систем, Auto box аппликейшн, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох, сунгах зэрэг цахимаар олгож буй үйлчилгээгээ олон нийтэд нээлттэй сурталчилж ажиллалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655346
0 эможи

keyboard_arrow_up