АТҮТ: Стандартын 20 сургагч багш, 20 зөвлөх мэргэжилтнийг бэлтгэнэ

2024 оны 1 сарын 30

Arslan.mn

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2012 оны хуралдаанаар “Дэлхий нийтээр Зам, тээврийн ослын улмаас хүн гэмтэх амь насаа алдах явдал нь дайнаас илүү хор уршигтай байна” гэж үзээд ЗХАБ -ын олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандартыг боловсруулж 2050 он гэхэд Дэлхий нийтээр бүх байгууллагад нэвтрүүлэх зорилт тавьсан.

Энэ зорилтын хүрээнд Олон улсын стандартын байгууллага ISO 39001 : 2012 “Замын хөдөлгөөний аюулгүй байдал (ЗХАБ)-ын менежментийн тогтолцоо – Хэрэглэх заавар, хэрэгцээ шаардлага” стандартыг баталсан ба энэ стандартыг манай улсад нэвтрүүлсэн аж ахуй нэгж одоогоор байхгүй.

Тус үйлдвэрийн газраас автотээврийн салбарын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх замаар улсын хэмжээнд гарч буй зам, тээврийн ослын тоог бууруулах, автотээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд ЗТХЯ-ны санхүүжилтээр ISO 39001 : 2012 “Замын хөдөлгөөний аюулгүй байдал (ЗХАБ)-ын менежментийн тогтолцоо – Хэрэглэх заавар, хэрэгцээ шаардлага” стандартыг аж ахуй нэгж, байгууллага нэвтрүүлэх явдлыг улсын хэмжээнд нэмэгдүүлэх, энэ чиглэлээр сургагч багш, зөвлөх зэрэгтэй боловсон хүчнийг бэлтгэх төслийг тус үйлдвэрийн газраас хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд тус стандартын 20 сургагч багш, 20 зөвлөх мэргэжилтнийг бэлтгэх юм.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655338
0 эможи

keyboard_arrow_up