Д.Будхүү: Өдөр болгон албаны машинаар хүүхдээ хүргэдэггүй, эхнэр маань хүүхдээ хараад гэртээ байдаг...

2024 оны 3 сарын 13

Arslan.mn

Төрийн албан хаагчид хувийн хэрэгцээндээ иргэдийн татварын мөнгөөр авсан унаагаа ашиглана гэдэг зохисгүй үйлдэл учраас 2018 оноос эхлэн тодорхой журам, заалтуудад энэ асуудлыг тусгахаар ажлын хэсэг хүртэл гарч байв.

Гэтэл албан журам, тушаал шийдвэр гаргадаг ч өндөр дээд албан тушаал хашиж буй хүмүүс өнөөдрийг хүртэл дагаж мөрддөггүй. 

Үүний нэг жишээ бол ЦДҮС ТӨХК-ий Улаанбаатар салбарын захирал Д.Будхүү албаны унааг ашиглаж, хүүхдээ сургуульд нь хүргэж байна. Энэ талаар сануулан бичихэд тэрээр цахим хуудсанд "Дашдаваа захирал биш шүү. ЦДҮС Улаанбаатар салбарын дарга Будхүү гэж өөрөө байна. Өдөр болгон биш шүү. Хүүхэд зөөдөг ах хөдөө ажил гараад явсан. Энэ долоо хоног өглөө ажилдаа явах замдаа охиноо хүргэж өгсөн үнэн болно. Эхнэр 1 ой долоон сартай хүүхдээ гэртээ хардаг байгаа." хэмээн хээв нэг бичив. 

Түүнд ичих нүүр байсан бол ингэж улсын унаагаар хүүхдээ зөөдөгтөө уучлалт гуйх байлаа. Даанч тэр ичих нүүргүйн дээр эхнэрийнхээ нэрийг хүртэл барьчихав. 

Төрийн байгууллагын эзэмшилд УБУ, УБҮ, УНҮ, УНО, УБӨ, УБЗ, УБЧ гэх мэт улсын дугаарууд багтдаг. Одоо үүнийг жирийн иргэд ч авах болсон. Үүнээс үүдэж тансаг зэрэглэлийн машинаар л албан эсэхийг таньдаг болсон гэхэд хилсдэхгүй.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655334
2 эможи

Zochin
2024-03-13 21:02
Turiin alban haagch nar hun bish yumuu heden ih nayadaa yariach, yadarsan turiin alban haagchaar oroldoj suuhaar
Зочин
2024-03-13 15:52
За сүртэй юмаа хүүхэд хүргэж агөхөд юунд сүржигнэх вэ нэг нь хүүхдээ хараад гэртээ болохоор л чвж баыгаа биз дээ биёих юмаа олж ядах юм даа
Зочин
2024-03-13 13:30
Za ene hun ch ih no toi hundee atg d ih yum n bga da
keyboard_arrow_up