ТЦА-ны 20-50 насны алба хаагчдын дунд “ГАР ДЭЭР СУНИАЛТЫН АВАРГА“ шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа

2024 оны 3 сарын 12

Arslan.mn

Өнөөдөр Тээврийн цагдаагийн албанаас Монгол цэргийн баярын өдрийг угтаж Монголын Гар дээр суниалтын холбоотой хамтран тээврийн цагдаагийн алба хаагч нарын дунд “Гар дээр суниалтын аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгууллаа. Arslan.mn

Тэмцээнийг үйл ажиллагааг нээж, ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд хэлсэн үгэндээ “Цагдаагийн байгууллагын алба хаагчид бие бялдарын хөгжил сайтай байх шаардлагатай. Гар дээр суниалтын төрөл нь бие бялдрыг жигд хөгжүүлэхэд тусладаг бөгөөд энэ спортоор хэн ч, хаана ч хичээллэж болдог. Өнөөдрийн тэмцээнд тээврийн цагдаагийн албаны 20-50 насны 60 орчим алба хаагчид оролцож байна.

Манай алба хаагчдын хувьд эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдарын өөрчлөлтөд өртөх нь амархан байдаг учраас гар дээр суниалтын тэмцээнийг зохион байгуулж байна. Цаашид бид алба хаагчидруу шилжсэн олон төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулна.” гэдгийг онцоллоо.

Тэмцээнд тус албаны харьяа нэгжийн 13 багийн 52 алба хаагч оролцож, аваргаа шалгарууллаа. 

Arslan.mn

Монголын гар дээр суниалтын холбооны тэргүүн Б.Отгонбаяр: 

Монголын гар дээр суниалтын холбоо 2022 онд байгуулагдсан бөгөөд энэ цагаас хойш нийтийн биеийн тамирыг хүртээмжтэй болгох, гар дээр суниалтыг спорт болгон хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Энэ удаад бид Тээврийн цагдаагийн албатай хамтран Гар дээр суниалтын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Хүчний байгууллагууд энэ төрлийн тэмцээнийг зохион байгуулах сонирхол ихтэй байдаг.

2023 онд бид хөдөө орон нутагт тус тэмцээнийг зохион байгуулсан. Суниалтын спортоор дамжуулан эрүүл мэндээ хамгаалах бүрэн боломжтой. 

Тэмцээний Гар дээр суниалтын 18-25 насны төрөлд

  • 1-р байр а/ч А.Эрдэнэ /БГД ЗЦХ/
  • 2-р байр д/а Д.Дэлгэрмөрөн /НЗХЗХ/
  • 3-р байр д/а Б.Сүхбаатар /ИАТЦХ/

Гар дээр суниалтын 26-32 насны төрөлд

  • 1-р байр д/а Б.Мөнгөн-Оргил /ЗЦГ ХХ /
  • 2-р байр а/ч Б.Баясгалан /НЗХЗХ/
  • 3-р байр а/ч Б.Тэмүүжин /ИАТЦХ/

Гар дээр суниалтын 33-38 насны төрөл

  • 1-р байр а/ч Х.Адъясүрэн /ТЗЦГ/
  • 2-р байр д/ч Э.Эрхэмбаяр /ИАТЦХ/
  • 3-р байр а/а М.Батбаяр /БЗД ЗЦХ/

Гар дээр суниалтын 39-44 насны төрөл

  • 1-р байр д/ч Г.Даваажаргал /СБД ЗЦХ/
  • 2-р байр д/ч Э.Энхтөр /МШХ/
  • 3-р байр а/х Б.Жанчивдорж /ХУД ЗЦХ/

Шилдэг тамирчинаар д/ч Г.Даваажаргал /СБД ЗЦХ/ тодорлоо. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655309
7 эможи

keyboard_arrow_up