Анх удаа орон нутгийн төсвөөр СБД-т нэгдсэн эмнэлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна

2024 оны 3 сарын 12

Arslan.mn 

Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөр Нэгдсэн эмнэлэг барьж, энэ II улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. 

Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа шинээр баригдаж буй Нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэлийн үйл явцтай танилцаж, төслийн багийнханд холбогдох үүрэг чиглэлийг өгчээ.

Үүнд эмнэлгийн оношлогооны багаж, тоног төхөөрөмж бусад тавилга эд хэрэгслийг суурилуулах ажлыг 04 дүгээр сарын 1 гэхэд дуусгах, гадна тохижилтын ажлыг яаралтай эхлүүлж, төлөвлөсөн ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг тус тус холбогдох хүмүүст даалгалаа.

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх болон мэс заслын тасгийн дотоод засал хийгдэж байна. Мөн Эрүүл мэндийн төвөөс амбулиторийн үйл ажиллагааг эхлүүлэхэд оношлогооны тоног төхөөрөмж дээр ажиллах эмч, эмнэлгийн ажилчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах бэлтгэлээ хангажээ.

Энэхүү эмнэлэг нь дүүргийн иргэдэд үндсэн 7 мэргэжлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд хэвтэн эмчлүүлэх насанд хүрэгчдийн болон хүүхдийн 200 ортой. Эмнэлгийн үйл ажиллагаанд нэн шаардлагтай дэлхийн жишигт нийцсэн нийт 149 нэр төрлийн 652ш тоног төхөөрөмжийг дүүргийн төсвөөр худалдан аваад байна.

Arslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655307
0 эможи

keyboard_arrow_up