“Малчид маань сэтгэл санаагаар унасан, хэцүү байна. ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ боломж байна уу?“

2024 оны 3 сарын 12

Arslan.mn

Малчдын зээлийг тэглэх талаар Монголын Малчдын нэгдсэн холбооноос мэдээлэл хийлээ. 

Тэдний төлөөл  "Нэг малчин дунджаар 5-30 сая төгрөгийн зээлтэй байдаг. Ингэхдээ банк зээлийн эрсдэлийн даатгал, индексжүүлсэн даатгал гэсэн хоёр даатгал төлдөг. Барьцаалсан мал зудад нэрвэгдсэн тул банктайгаа хамтарч ажиллах боломж байна. Цаашлаад зарим нь үндэсний давхар даатгал, олон улсын скор даатгалд хамрагддаг. Тиймээс зээлтэй малчид эрсдэлийн даатгалаараа төлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид, төр засаг, арилжааны банкаас ч биш эрсдэлийн даатгалаасаа мөнгө авах боломжтой.

Зээлийг хойшлуулсан боловч малгүй болсон малчид нэгэнт амьжиргааны эх үүсвэргүй болсон тул хойшлуулах биш зээлийг тэглэх боломж байгаа эсэх талаарх хүсэлт байна.

 Малчид маань сэтгэл санаагаар унасан, хэцүү байна. Тиймээс төр засаг маань малжуулах ажлыг цаг алдалгүй авах хэрэгтэй байна. Мөн зээл тэглэх ямар арга чарга, боломж бололцоо юу байна. гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
655303
7 эможи

О
2024-03-13 21:41
Тэр ярихгүй ээ болохгүй татвар төлөгчдийн мөнгө мал хувийн өмч малчид зөвхөн довоо шарлуулж өөрсдийхээ төлөө амьдардаг татвар төлөгчид малыг нь алаагүй биздээ
Зочин
2024-03-13 00:15
МАН - ынхан сонгуулийн шоу хийхгээд зээлий нь тэглэчихэвдээ! Арай тэгж тэнэгтэхгүй байлгүйдээ!!!
Зочин
2024-03-12 15:53
Шаана биз муу хөдөөний халтар хуухайнууд! Тийм сүрхий юм бол өргүй блх чинь яасийн!
Зочин
2024-03-12 15:47
Тэглэнэ гэж юу байх вэ дээ. Харин ч төлөлтийг нь хойшлуулж өглөө. Тэр зээлээ яг мал ахуйдаа зориулсан уу? Эсвэл хүүхдийнхээ сургалтын төлбөр эсвэл хотод байр сав авахад нь зориулсан уу гээд олон асуулт урган гарч байна.
зочин
2024-03-12 15:10
Ахмадын зээл тэгэхэд зээлгүй хөгшчүүл барьцаад нэг сая төг авсан шүү Одоо эдний зээлийг тэгэлвэл бүгд нэг сая төг авна шүү Хэний хүүхэд машины зээлийг хэн төлөхийн
зочин
2024-03-12 13:33
Х.Баттулга гэж монголыг хорлогч анх ахмадын зээл тэглэн ард олноо алагчилсан шийдвэр гаргаж байсан .зээл авсан бол хэн ч байсан зээлээ эргэн төлөх ёстой .даатгуулсан бол даатгал үүргээ биелүүл .
keyboard_arrow_up