Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан хүн дахин согтуу жолоо баривал эрүүгийн хариуцлага хүлээнэ

2024 оны 3 сарын 12

Arslan.mn

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 50 гаруй иргэнд 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сургалт хийсэн байна.

Тодруулбал, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн дахин дээрх үйлдлийг гаргавал эрүүгийн хариуцлага хүлээх болсон, мөн Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт оногдуулах ялыг чангаруулсан талаар мэдээлэл өгчээ.

Он гарснаас хойш Нийслэлийн хэмжээнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” 72 хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655302
0 эможи

keyboard_arrow_up