200 мянгаар саналаа худалдсан гэх худал дуудлага өгсөн иргэнийг ₮50,000-аар торгожээ торгожээ

2024 оны 3 сарын 11

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад "2024 оны гуравдугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 залуу ирээд 200.000 төгрөг өгье, нэр бүхий намд сонгуулийн эрх өгөөрэй гээд иргэний үнэмлэх авсан. Тухайн залуу “....” улсын дугаартай, хар өнгийн “Соната 3” маркийн машинтай байсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдөр гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Ч нь цагдаагийн байгууллагад “Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх” үйлдэл тогтоогдсон тул 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655277
0 эможи

keyboard_arrow_up