Газ дэлбэрсэн ослын дүгнэлт баасан гарагт гарна

2024 оны 3 сарын 11

Arslan.mn

Дүнжингарав худалдааны төвийн уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарч, дэлбэрэлт болсон.

Дэлбэрэлтээс үүдэлтэй галын улмаас онцгой байдлын гурван алба хаагч, дөрвөн энгийн иргэн амиа алдаж, олон өрх эд материалын хохирол амссан.

Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар цагдаа, прокурорын байгууллага ажиллаж буй бөгөөд нэгдсэн дүгнэлт гуравдугаар сарын 15-нд гарах юм.

Өнөөдрийн байдлаар нийт найман төрлийн үзлэг, хэмжилтийг хийсэн буйг холбогдох албанаас мэдээлээд буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655270
0 эможи

keyboard_arrow_up