Гэрээсээ дайжсан 13-14 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийг олжээ

2024 оны 3 сарын 06

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 03 дугаар сарын 04-ний өдөр 13-14 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд гэрээсээ дайжиж явсан, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 13 настай эмэгтэй хүүхэд, мөн 12 насны эрэгтэй хүүхэд сураггүй алга болсон мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг хүүхдийн асуудал хариуцсан болон холбогдох алба хаагчид шуурхай зохион байгуулж, дээрх хүүхдүүдийг олж тогтоон, Хүүхэд хамгааллын 108 төвийн Түр хамгаалах байранд 2 хүүхдийг, ар гэрийнхэнд 2 хүүхдийг хүлээлгэн өгч, холбогдох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөн, хаагуур юу хийж явааг мэдэж байна уу, миний хүү, миний охин биеэ даах чадвартай өсвөр насны хүүхэд болсон гэж анхаарлаа сулруулалгүй болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг ЦЕГ-аас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655231
2 эможи

Зочин
2024-03-06 21:32
Хүүхдүүд арөй л дэндүү дураараа болжээ эцэг эх, эмээ өвөө, ах эгч нарын хэний үгийг Авахгүй зүгээр л дураараа унтана хэвтэнэ утас үзнэ, иднэ, тэнэнэ хэрэлдэнэ орилно чарлана мөнгө нэхнэ өөр юу ч хийхгүй. ГЭР ОРНОО ЦЭВЭРЛЭХГҮЙ, ХОГОО Ч АСГАХГҮЙ, АЯГАА Ч УГААХГҮЙ ЁСТОЙ ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ЭРГҮҮ МАЛНУУД ӨСӨЖ БАЙНАА П
keyboard_arrow_up