Музейнүүд бүх насны иргэдэд үнэгүй үйлчилж эхэлснээс хойш 5 хоногийн хугацаанд 87,936 хүн үйлчлүүлсэн байна
2024 оны 3 сарын 06
Монгол орон даяар гуравдугаар сарын 1-нээс төрийн болон орон нутгийн 35 музей бүх насны иргэдэд үнэгүй үйлчилж эхэлсэн.
Тав хоногийн хугацаанд нийт 87,936 хүн музейгээр үйлчлүүлжээ.
Музей үзэгчдийн 42.9 хувь буюу 37,754 нь 16 хүртэлх насны хүүхдүүд, 4.2% буюу 3,778 нь ахмад настнууд байна.
“Музейн нээлттэй өдрүүд” энэ сарын 7-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.
Түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж байгааг Соёлын яамнаас мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655216
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс