15 настай хүүхэд автомашин жолоодож яваад 3 настай хүүхэд МӨРГӨЖЭЭ

2024 оны 3 сарын 06

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад Баянхонгор аймагт 2024.03.04-ний өдөр насанд хүрээгүй хүүхэд Б /15 нас/ нь Toyota Prius маркийн автомашиныг жолоодож яваад хөдөлгөөн эхлэх үедээ бага насны хүүхэд О /3 настай /-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан зам тээврийн осол бүртгэгдэн холбогдох шалгалтыг явуулж байна.

Иймд иргэд, жолооч нар насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, бага насны хүүхдийг авто замын орчимд хараа хяналттай байлгахыг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655211
0 эможи

keyboard_arrow_up