427-р хорих ангиас оргосон хоёр хоригдлын нэгийг Багануураас баривчилжээ

2024 оны 3 сарын 05

Arslan.mn

Багануур дүүрэгт байрлах хорих ангиас хоёр хоригдол өнгөрсөн шөнө оргосон талаар мэдээлэл гараад буй.

Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад "427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан хоёр хоригдол өнгөрсөн шөнө оргосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлж, нэг хоригдлыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж, баривчилсан.

Одоо нэг хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
655205
2 эможи

Зочин
2024-03-05 15:22
Хорихын дарга нь Б.Тамир гэдэг нөхөр бдын. Амгалангийн хорих ангийн даргаар ажиллаж байхдаа Хоригдол хувьдаа ажиллуулж байгаад, тэр хоригдол нь өнгөрсөн 5-р сард оргож байсан. ШШГЕГ-ын удирдлагууд алдаа гаргасан хүнд хариуцлага тооцох нь бүү хэл Багануурын хорих ангийн даргаар дэвшүүлсэн байдын. Б.Тамир нь Багануурын хорих ангийн дарга болонгуутаа нөгөө алдар цолтой алуурчин этгээд Махбал гэгчийг хугацаанаас нь өмнө суллаж 3 сарын ял завшуулж байв. Хэвлэл мээдээлээр бөөн л шуугиан болж байсандаа. Тэгтэл ШШГЕГ-ынхан бас л толгойг нь илээд өнгөрүүлсэн. Гэтэл дахиад хоёр хоригдол оргуулж алдав. Хариуцлаггүй, шуналтай бүтэлгүй хүн хаа ч явсан хар мөрөө л үлдээнэ. Чойрын хорих ангид өнгөрсөн онд хоригдол эргэлтээр ирсэн эхнэрээ алж сүүлийн 30 жил гараагүй аймшигт хэрэг гарав. Энэ бүхэнд ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Нандинболор, дэд дарга Ч.Нэргүй нар хариуцлага хүлээх ёстой МАН-ын мангарууд энэ мэт хариуцлаггүй дарга нарын толгойг илсээр байх уу?
keyboard_arrow_up