Дуучин Morningstar нэг жилийн хорих ял оноосныг эсэргүүцэж, гомдол гаргажээ
2024 оны 3 сарын 05
Шинэ үеийн уран бүтээлчид болох Davaidasha, Morningstar нарыг мансууруулах бодистой холбоотой хэргээр 2022 онд цагдаагийн байгууллага шалгаж байв. Тэгвэл Morningstar буюу Б.Аззаяа нь дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тул түүнийг нэг жил хорихоор болжээ.
Харин тэрбээр шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тодруулбал, шүүх гомдлыг өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд хүлээн авсан байна.
Энэ талаар ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Билгүнзаяа "Тус хэргийг шүүх хүлээж авч, хуралдааныг товлосон.
Шүүхийн мэдээ цахим сайтаар шүүх хуралдааны товыг мэдээлнэ" гэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655188
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс